본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал

Дорноговь аймаг2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 셍지트 하드 바위.jpg   첨부파일 하므링히드 사.jpg   첨부파일 에르겔링 쩌.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

Эргэлийн зоо: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна. Анх 1992 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс судалж, Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедиц ажиллаж байжээ. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтэдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт “Алтан уул” хэмээн нэрлэгдэж энэ нэрээр алдаршсан байна. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтаны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна.


Хамрын хийдийн цогцолбор: 19 дүгээр зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Данзанравжаа хамрын хийдийг 1820-д онд байгуулжээ. Тэрээр бурханы шашны улааны ургсалыг эрхэмлэн үздэг байсан бөгөөд говийн Догшин Ноён Хутагт хэмээн алдаршсан. Данзанравжаа тухайн үеийн нийгмийг шүүмжилж, шинэтгэхийг зорьж байсан ба тус хийдэд Монголын анхны театрыг 1830-д онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын анхны театр байсан гэж судлаачид үздэг. Энэхүү театраас гадна Хүүхдийн дацан нэртэй Соёл урлагийн сургуулийг байгуулж байжээ. Түүнчлэн номын сан, үзмэрийн сүм, яруу дууны цагаан сүм зэргийг байгуулж байсан нь Хамрын хийд нь тухайн үеийн боловсрол, соёл, урлагийн төв байсныг харуулж байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг

Ширийн чулуу: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн нутагт орших Ширийн чулуу нь нийт 50 мянган метр.кв талбай эзэлдэг, сонин тогтоцтой хад асга бүхий газар юм. Эртний Хүннүгийн үеийн булш, хиргисүүр хадны ан цав, агуйд нь хадгалагдан үлдсэн байдаг. Сэнжит хэмээн нэрлэгдсэн өвөрмөц хад нь НҮБ-ын Соёлын Сангийн байгалийн сонин тогтоц бүхий фото зургийн сан хөмрөгт бүртгэгдсэн байна. Сэнжин хэсгийн диаметр нь нарийн хэсэгтээ 1 метр, өргөн хэсэгтээ 1.5-2 метр бөгөөд монголын хадны тогтоц дотор хамгийн том сэнжит хадаар бүртгэгджээ. 1999 онд орон нутгийн хамгаалалтанд авсан байна.