본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал

ДАРХАН - УУЛ АЙМАГ2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 후이트니 암각글.png   첨부파일 저칭바위.jpg   첨부파일 다르항오올 성산.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

Тахилгат их дархан уул: Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд далайн түвшнөөс дээш 1239 км өндөрт
орших орон нутгийн тахилгат уул юм. Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана. Дархан Уул аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна.


Тахилгат Орвон толгой буюу Зочин хад: Зулзагын голын адагт Цагаан, Тайн овоодын дунд эгц эргийн оройд хадтай хоёр толгой буй. Эдгээр толгодыг социализмын үед иргэд “Зочин хад” хэмээн буруу нэрлэж байв. Жинхэнэ нэр нь Орвон. Энэ толгой дэрээс Зулзагын, Хүйтний голуудын бэлчирийг харахад үнэхээр үзэсгэлэнтэй


Хүйтний голын хадны бичээс: Монголын нуц товчооны сонгомол эхийн 143-144 дүгээр зүйлд бичигдсэн Хүйтэий тулалдаан энэ голын хавцалд болсон. 1201 оны тахиа жил Тэмүжин, Ван хан, Тоорил нар хамтарч Гүр хан, Жамух, Найман, Мэргэд, Тайчууд нарыг энэхүү хавцалд шахан оруулж бут цохьсон. Тус тулалдаанд ялалт байгуулж, тэр тухайгаа эндээс холгүй орших Хүйтэний голын бичигт хошууны хаданд хятад хар бэхээр бичиж мөнхөлөн, тулалдаанд амь үрэгдсэн баатар эрсийг бунхан толгой, Бунхантын нуруунд хөдөөлүүлсэн тул одоо ч энэ нэрээр буй.