본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Сахү нуур

Хэлан шань уулын хөвөөнд Инчүан хотоос 42 км газарт оршдог бөгөөд Хятадын 5А зэрэглэлийн үзэмжит бүс юм. Мөн дэлхийн ус чийгт 10 төлөөлөх газрын нэг. Нийт 80 км2 талбайг эзлэх ба 20 км2 үргэлжлэх элсэн цөл ба 40 км2 үргэлжлэх нууртай залгаа байдаг. Шувуу ажиглах цамхаг байдаг тул олон төрлийн шувуудыг нэг дор ажиглах боломжтой. Мөн ховор төрлийн загас байдаг.

Газрын нэр : Шяпотоу улсын зэрэглэлийн хамгаалалттай бүс

Тус орны Зон вэй хотын баруун хэсэгт Тэнгэр цөлийн зүүн урд хэсэгт оршдог. Зүүн талаас хоёр салаалсан элсэн хөндий үргэлжлэх ба урд тал нь ойгоор хүрээлэгдсэн. Баруун талаас Тоудао овоо, хойд талд Тэнгэр цөл оршино. Нийт 4599.3 га газрыг хамрах ба Зон вэй хотын нийт газар нутгийн 3.07%-ийг эзэлдэг.

Газрын нэр : Хэлан шань уулын хадны сүг зураг

Хятадын нүүдэлчин үндэстний урлагийн галарей гэж хэлж болох ба Хэлан шань уулын бүсэд нутаглаж байсан хүннү, сяньби зэрэг хойд зүгийн нүүдэлчин үндэстнүүд хад чулууны гадаргууд дүрс, зураг сийлж үлдээсэн байдаг. Урдаас хойш 200 км үргэлжлэх зайд 20 гаруй газар хадны сүг зураг байдаг. Тэдгээрээс төлөөлөх зураг нь Хэлан коүгийн хадны зураг юм.

Газрын нэр : Ши шиа улсын хаадын бунхан

Ниншягийн нийслэл Инчүан хотоос баруун тийш орших ба Ши шиа улсын хаадын бунхан байдаг. Баруун талаар Хэлан шань уул, зүүн талаар Инчүаны талтай залгаа оршдог. Далайн түвшнээс дээш 1130~1200 метрт орших ба Хятадын хаадын бунханаас хамгийн том бөгөөд сайтар хадгалагдан үлдсэн байдаг.