본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Алтайн хязгаар

Карлин Александр Богданович

  • Улсын нэрОХУ
  • Орон нутгийн нэрАлтайн хязгаар
  • Байгууллагын даргын нэрВиктор Петрович Томенко

Эмблэм

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1915 он : Алтайн төмөрх зам Новосибирьск, Барнаултай холбогдсон.
  • 1917 оны 7 сар : Алтайн хязгаарын төв Барнаул болсон.
  • 1925~1930 он : Алтайн хязгаарын нутаг дэвсгэр Новосибирск төвтэй Сибирийн хязгаар болж өөрчлөгдсөн.
  • 1930~1937 он : Баруун Сибирийн хязгаар болсон.
  • 1937 он : Барнаул төвтэй Алтайн хязгаар болсон.
  • 1991он : Уулын алтайн ӨЗ дүүрэгтэй нэгдсэн.

Нутгийн онцлог

  • Дэлхийд хагмийн том баруун сибирийн тал орших ба зүүн нутаг нь уулын баруун нутаг нь хээрийн бүс.

Ерөнхий тойм

ангилал агуулга
Газар нутагУур амьсгал
  • Газар нутаг : 167,996km²
  • Байршил : Баруун Сибирийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд дэлхийн хамгийн том Сибирийн тал болон Алтайн нурууны уулзвар хэсэгт байрладаг. Баруун болон өмнөд нутаг нь Казакстантай хиллэдэг ба хойд болон зүүн хэсэг нь Оросын Новосибирск, Кемеров мужтай, зүүн өмнөд хэсгээрээ Алтайн хязгаартай хиллэдэг.
    Алтайн хязгаар нь томоохон хэмжээний түүхий эд боловсруулах үйлдвэрүүд төвлөрсөн бөгөөд ачаа тээвэр, зорчигчийн галт тэрэг солбицон өнгөрдөг бүс юм. Мөн Орос, Монгол, Казакстантай холбогдох хурдны зам, Төв Ази, Сибирийн төмөр замтай холбогдох ба олон улсын нисэх онгоцны буудал зэрэг зам тээврийн дэд бүтэц хөгжсөн. Газарзүйн байрлал, зам тээврийн давуу байдал нь орон нутаг, улс хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх давуу талтай:
  • Уур амьсгал : Цаг агаар зун нь халуун өвөл нь хүйтэн бөгөөд зөөлөн эх газрын уур амьсгалтай. Зундаа тэгш газраас уулархаг газар нь илүү сэрүүн бөгөөд өвөлдөө тэгш газраас уулархаг газар илүү дулаан байдаг. Цаг агаарын иймэрхүү таатай байдлын ачаар уулын хормой болон уулын нам дор газар томоохон хэмжээний тариалангийн аж ахуйнууд байрладаг ба эдгээр нь үр жимсний арвин ургацтай. 11 сарын эхэн үеэс цас ихээр орж эхлэн 3 сарын сүүл 4 сарын эхээр хайлдаг. 1-р сарын температур -17.6°C, 7-р сард +18.4°C байдаг. 1 жилийн хур тунадасын хэмжээ 250-350мм.
Хүн ам
  • Хүн ам : 2,317,153 хүн (2020 оны 1 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 13.8 хүн/㎢ (2020 оны 1 сарын байдлаар)
Аялал жуулчлалын газар
  • Алтайн хязгаар нь Баруун Сибирийн өмнөд хэсгийн зөөлөн дулаан уур амьсгалтай, арвин баялаг түүх соёлын дурсгалт газартайн хувьд төрөл бүрийн аялал жуулчлал, амралт сувилал, спортын салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.
  • Амралт сувилал, органик бүтээгдэхүүн зэрэг биед эрч хүчийг өгдөгийн хувьд жуулчид очиход таатай газар юм.
  • Алтайн хязгаарын төлөөлөх аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс “Хатан гол”, “Сибирийн зоос” казино бүс, амралт сувиллын хот “Белокуриха”-г дурдаж болно.

Эдийн засгийн байдал

ангилал агуулга
Эдийн засгийн түвшин
  • GRDP : 630.8 тэрбум. рубль (2020 оны 1 сарын байдлаар)
  • 1 хүнд ногдох орлого : 271 319 рубль(2020 оны 1 сарын байдлаар)(2019 он)
  • Алтайн хязгаарын эдийн засаг нь аж үйлдвэр, газар тариалан, худалдааны салбар нь GRDP-ийн 50-иас дээш хувийг эзэлдэг.
Аж үйлдвэрийн байдал
  • Бүсийн 80-иас дээш хувь нь боловсруулах аж үйлдвэрийн хувьд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, кокс үйлдвэрлэл, эмийн аж үйлдвэр, хуванцар, резинэн бүтээгдэхүүн голчлон үйлдвэрлэдэг.
  • Алтайн хязгаарын газар тариалангийн бүс нь нутгийн эдийн засгийн салбарын ихэнх хувийг эзлэх ба үр тариа, аж үйлдвэрийн зориулалттай газар тариалангийн бүтээгдэхүүн, мал аж ахуй голлох салбар болно. Алтайн хязгаар нь Орост мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлээр тэргүүлдэг бөгөөд сүү үйлдвэрлэлээр Орост 4-рт, үхрийн мах үйлдвэрлэлээр 6-рт ордог
Голлох бүтээгдэхүүн
  • Алтайн хязгаар нь Оросын хамгийн том органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс юм. Орост гурил, бяслаг, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 1-рт, бяслаг үйлдвэрлэлээр 2-рт, хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 3-рт, шпагетти үйлдвэрлэлээр 4-рт ордог.

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Алтайн хязгаарын Захирагч, Олон улстай харилцах, Ёслолын хэлтэс
  • Хаяг : Russia, 656049, Russia, Altai region, Barnaul city, Lenin prospect 41, office 203
  • Утас:+7 (3852) 20-32-11
  • Факс : +7 (3852) 20-32-15
  • Вэбсайт:https://www.altairegion22.ru/
  • Имэйл:ved@alregn.ru