본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Тояма муж

Такаказу Иший

  • Улсын нэрЯпон
  • Орон нутгийн нэрТояама муж
  • Захирагчийн нэрТакаказу Иший

Бэлэг тэмдэг

Мужийн далбаа

Мужийн далбаа

 

Мужийн мод

Мужийн мод

Татэяма хуш

Мужийн шувуу

Мужийн шувуу

Цасныятуу

Мужийн цэцэг

Мужийн цэцэг

Алтанзул

Мужийн амьтан

Мужийн амьтан

Япон янгир

Мужийн загас

Мужийн загас

Цагаан сам хорхой

Мужийн загас

Мужийн загас

Сериола загас

Мужийн загас

Мужийн загас

Далайн арваалж

Түүхэн тойм

  • Тояама муж нь газарзүйн хувьд эртнээс өрнө дорнын соёлыг солилцох бүс байсан. Дундад зуун болон орчин үед өрнө дорнын сөргөлдөөний улмаас үргэлж аюулд өртөж түүнийгээ даван туулж газар тариалан ба эмийн аж үйлдвэрээс эхсүлэн төрөл бүрийн аж үйлдвэрийг хөгжүүлсэн.
  • Орчин үед усны нөөцийг ашиглан усан цахилгаан станц байгуулж хөнгөн цагаан зэрэг метал үйлдвэрлэл ба тоног төхөөрөмжийн аж үйлдвэр хөгжсөн. Дэлхийн 2-р дайнаас хойш уламжлалт эмийн үйлдвэрлэлийг сэргээн био ба интернет технологи, далайн гүний ус, пуужингийн технологи зэрэг тэргүүний аж үйлдвэр хөгжсөн. Ийнхүү бүтээн байгуулагдсан баялаг газар нутаг, аж үйлдвэр, чин үнэнч, шударга нутгийн иргэд нь Тояама мужийн маш том хөрөнгө болж байна.

Нутгийн онцлог

  • Тояама муж нь Японы баруун өмнөд Японы дотоод бүсийн зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд 3 талаараа уулаар хүрээлэгдсэн. Хойд талд ньТояамагийн булан оршдог. Тояама муж Токио,Осака, Нагоя гэсэн гурван том хоттой зэргэлдээ орших ба төмөр зам, хурдны замын бүтэц сайн. Галт тэргээр хаашаа ч явсан 4 цагийн дотор хүрнэ. Токиогоос онгоцоор 1 цаг зарцуулагдана.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 4,247.16 км2
  • Байршил : хойд өргөрөг 36° 16′ ~ хойд өргөрөг 36° 59′, зүүн уртраг 136° 46′ ~ зүүн уртраг 137°46′
  • Уур амьсгал : жилийн дундаж хэм 15°C, жилийн дундаж хур тунадас 2,751мм
Хүн ам болон өрхийн тоо
  • Хүн ам : 1,050,246 хүн (эр 509,458, эм 540,788, 2018 оны 10 сарын байдлаар)
  • Өрхийн тоо : 404,929 өрх (2018 оны 10 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 259.3/㎢
Соёлын арга хэмжээ
  • Тояама муж нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн нутгийн баяр ёслол ихтэй.
  • Жил бүрийн 9 сард “Ачу Охара Казено Бонн” Японы Хакамагийн нөмрөгтэй том сэлэм барьсан залуу гашуудлын аялгуунд тааруулан бүжиглэдэг "Жоха Нагикия Мацури" 2 сард цас ихээр Гукаяама нутгийн уламжлалт баяр “Гукирику Удури” зэрэг арга хэмжээнүүд болдог ба өвөрмөц мэдрэмж төрүүлдэг. “Охара”-д жил бүрийн 9 сарын 1-3-ны өдрүүдэд 3 өдөр турш үүр цайтал төрөл бүрийн бүжиг бүжин дуулж хуурддаг Ачу Охара Сэцу баяр болдог ба таван зүйлийн үр тарианы төлөө залбирдаг. Хайрын дуу, хуучир хөгжмийн аялгуунд татгдан жуулчид ирдэг.
Аялал жуулчлалын гол газар・Соёлын өв
  • Тояама муж нь дэлхийд гайхагдах уулын аялалын зам Датэяма Күрубэ Альпен замаас эхсүлэн хөнгөн тэрэг (уул уурхайн, зам гүүрийн ажлын зориулалттай бага оврын задгай машин) трамвайгаар тойрон үзэж болох Курүбэ хавцал, Хокурикү хотын алдарт Уназки халуун рашаан, Дэлхийн соёлын өвд багтсан Когаяма тосгон, үндэсний үнэт өв болох Зүюүжү буддын сүм гэх мэт сэтгэл татам газруудтай. Тояама муж нь Зүүн Азийн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцон аялал жуулчлалын компани болон мэдээ, холбогдох хүнийг урих зэрэг тал дээр Тояамагийн сэтгэл татам байдлыг дэлхий дахинд таниулах төдийгүй гадаадын жуулчдыг татахаар идэвхийлэн ажиллаж байна.
  • Тояама нь гайхамшигтай байгальтай бөгөөд Япондоо хамгийн өндрөөс унадаг Шомио хүрхрээ, хүний гар хүрээгүй Бижодаира үзэсгэлэнт онгон ой, Такаяама уулын ургамал цэцэглэсэн Мидагара, Хүхрийн хий гардаг аглаг тамын хөндий, ариун дагшин Датэяма уулын бэлгэдэл-Ояама, цавчим өндөр хадтай Цуруги уул гэх мэт газрууд аялагчдын анхаарлыг татдаг. Кабель машин, агаарын дүүжин зам, троллейбус зэргийг сэлгэх боломжтой зам тээвэр хөгжсөн. Жил бүрийн 4 сарын сүүлээр 20 метрээс дээш өндөртэй “цасан хөндий”-гөөр автобус нэвтрэн өнгөрч зун нь цэцгийн талбай, намар нь өнгө өнгөөр алаглах уулс гэх мэт байгалийн олон дүр зургийг харж болно.
  • Когаяма нь царс модоор баялаг уулс, ногоон ойгоос хүнд цасыг сул асгахын тулд гурвалжилсан дээвэр тэнгэрлүү тэмүүлэх мэт оршдог. Будааны талбай ба тариан талбай, чулуун хашаа зэрэг нь уулын тосгоны үзэсгэлэнг бүрдүүлдэг бөгөөд цагийн урсгал буцан ухрах мэт мэдрэмж төрүүлдэг.

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • Мужийн ДНБ : 44,722 тэрбум иен (2015 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох ДНБ : 3,373 мянган иен (2015 оны байдлаар)
  • Төсөв (2019 оны жилийн эхний байдлаар) : Ердийн : 554,849,911 мянган иен Тусгай : 206,252,768 мянган иен
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц (2015 оны байдлаар) 1-р аж үйлдвэр : 3.3%, 2-р аж үйлдвэр : 33.1%, 3-р аж үйлдвэр : 62.1%
Голлох бүтээгдэхүүн
  • Газар тариалан далайн бүтээгдэхүүн:, наймаалж, япон амбержак, цагаан сам хорхой, Гушихикари цагаан будаа) Барилгын зориулалттай хөнгөн цагаан, Эмийн бүтээгдэхүүн
  • Цахилгаан товч
  • Нутгийн бусад онцлох бүтээгдэхүүн:гар урлалын бүтээгдэхүүн
  • Ургац сайтай нутаг гэгдэх Тояама муж нь чанартай будаа гэж тооцогддог Кошихикари төдийгүй Тояамагийн оргинал сорт “Тэнтакакү”, олон төрлийн сортын “Тэнгомори”, 2018 оны намрын шинэ сортын “Хүхүхү” зэргийг тариаллаж байна. Түүнчлэн Алтанзул цэцгийн үндэс оршдогоороо Япондоо номер 1, уламжлалт тороор загасчлах арга хөгжсөн. Өндөр чанартай ажиллах хүч, асар их хүч ба ус, найдвартай бүтээгдэхүүн, тээврийн үйлчилгээ, Монозукури (Японы гар урлал дээр суурилсан үйлдвэрлэлийн соёл), уламжлал зэрэг нь Япон тэнгисийн тэргүүлэгч аж үйлдвэрийн үндэс суурь болсон. ‘Анагаах ухааны Тояама’ хэмээн улсдаа танигдсан эмийн үйлдвэрлэлийн шинэ хөгжил, шинэ дэвшилтийн тусламжтай “Монозукуи муж”-аар тэсрэлт хийхийг зорьж байна.

Бусад зүйл

Харилцах салбар

  • Харилцах хэлтэс : Олон улсын алба
  • Хаяг : 富山県富山市新總曲輪 1-7
  • Утас:076-444-3158
  • Факс : 076-432-5648
  • Вэбсайт:www.pref.toyama.jp