본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Үндсэн дүрэм

Удиртгал

Зүүн хойд Азийн бүсийн нутгийн захиргаадын тэргүүнүүд харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр энэхүү Үндсэн дүрмийг баталж, дэлхийн энхтайванд хувь нэмрээ оруулж, засаг захиргаа, эдийн засаг, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа, харилцааг дэмжих замаар бүсийг хөгжүүлэхийн тулд Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбоо хэмээх олон улсын байгууллагыг байгуулахаар харилцан тохиролцов.

I бүлэг. Холбооны нэр, зорилго

  • 1-p зүйл (Нэр) Энэхүү байгууллагыг Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбоо「The Association of North East Asia Regional Governments」(Цаашид Холбоо гэх) гэж нэрлэнэ.
  • 2-p зүйл (Зорилго) Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус “Холбоо” нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилго болгоно.
  • 3-p зүйл(Үйл ажиллагаа ) “Холбоо” дараах үйл ажиллагааг явуулна.
    1. Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбооны бүгд хурлыг тогтмол зохион байгуулна.
    2. Бүсийн эдийн засаг, технологийн хөгжлийн талаарх мэдээллийг цуглуулах, түгээх
    3. Харилцаа, хамтын ажиллагааны төслийг дэмжих, хэрэгжүүлэх
    4. Холбооны зорилтыг биелүүлэхэд холбоотой гэж үзсэн бусад шаардлагатай ажил

II бүлэг. Гишүүний хүрээ, эрх үүрэг

  • 4-р зүйл (Гишүүний хүрээ)
    1. Гишүүд нь Холбооны зорилгыг хүлээн зөвшөөрсөн буюу Зүүн хойд Азид байрлалтай БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол улс, Япон улсын орон нутгийн захиргааны байгууллагуудаас бүрдэнэ. Бүгд хурлын шийдвэрийн дагуу гишүүний тоог нэмэх боломжтой(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
    2. (Сурвалжлагч гишүүний хүрээ) Сурвалжлагч гишүүн нь Зүүн хойд Азийн бүсээс Азийн бусад бүсэд орших бөгөөд Холбооны зорилгыг хүлээн зөвшөөрч, Бүгд хурлаар гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр нь гарсан дээд шатны /муж, аймаг, бие даасан хот/ засаг захиргааны нэгжийг хэлнэ(2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан).
  • 5-р зүйл (Гишүүний эрх үүрэг)
    1. Гишүүн нь Холбооноос явуулж буй төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд Холбооны үндсэн дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй.
    2. (Сурвалжлагч гишүүний эрх үүрэг) Сурвалжлагч гишүүн нь 7-р зүйл буюу Холбооны удирдлагыг сонгох, удирдлагад сонгогдох эрх, 9-р зүйлийн 1 буюу санал өгөх эрхгүй(2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан).

III бүлэг. Зохион байгуулалт, чиг үүрэг

1. р хэсэг. Бүгд хурал

  • 6-р зүйл (Бүтэц, үйл ажиллагаа) Бүгд хурал гишүүн орон нутгийн даргаас бүрдэх шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд 2 жил тутамд зохиогдоно(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
  • 7-р зүйл(Удирдлага) Бүгд хурал нь дараах удирдлагаас бүрдэнэ.
    1. Холбооны тэргүүлэгч нь 1 хүн байх бөгөөд, бүгд хурал зохион байгуулах орон нутгийн захиргааны байгууллагын дарга Холбооны тэргүүлэгч болно. Тэргүүлэгчээр ажиллах хугацаа нь Бүгд хурал зохион байгуулж дуусах өдөр хүртэл болно. Гагцхүү, дарга хүндэтгэх шалтгааны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон тохиолдолд тухайн байгууллагын орлогч дарга Холбоог тэргүүлнэ (2010.10.28-нд засвар оруулсан).
    2. Аудитор нь улс бүрээс нэг хүн байх буюу санхүүгийн хяналт шалгалтыг хариуцах ба Бүгд хурлаас томилогдож, ажиллах хугацаа нь 7.1-тэй адил болно(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
    3. Гишүүний татварын журамд заасан зүйлд хамаарах тохиолдолд Холбооны тэргүүлэгч болон аудиторд сонгогдох, сонгох эрхийг хязгаарлаж болно(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
  • 8-р зүйл. Чиг үүрэг. Бүгд хурал нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ
    1. Гишүүн, сурвалжлагч гишүүн элсүүлэх, гишүүнээс түдгэлзүүлэх(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан)
    2. Гишүүний татварын хэмжээг тогтоох, шийдвэрлэх
    3. Холбооны Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
    4. Холбоог татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох асуудлыг шийдвэрлэх
    5. Холбооны Хэрэг эрхлэх газрыг хаана байршуулах тухай шийдвэр гаргах
    6. Аудиторуудыг томилох
    7. Төсөв, тайлан баланс, ажлын төлөвлөгөөг батлах
    8. Гишүүний татварын зарцуулалтын журмаар заасан зүйлийг батлах(2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан)
    9. Дараагийн бүгд хурлыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх
    10. Холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
    11. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл
  • 9-р зүйл (Шийдвэр, тогтоол гаргах) Бүгд хурлаас шийдвэр гаргахдаа дараах журмыг баримтална.
    • 9.1
      1. Гишүүн орон нутгийн захиргааны байгууллага бүр нэг саналын эрхтэй. Гагцхүү гишүүний татварын журамд заасан зүйлтэй хамаарах тохиолдолд гишүүний санал өгөх эрхийг хязгаарлана(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
      2. 8-р зүйлийн 1, 5-р заалтад заасан зүйлийг бүртгэлтэй гишүүдийн талаас дээшхи ирсэн болон ирсэн гишүүдийн гуравны хоёроос дээшхийн саналаар шийдвэрлэнэ(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
      3. 8.6, 8.11-р заалтын хувьд бүртгэлтэй гишүүдийн талаас дээшхи ирсэн болон ирсэн гишүүдийн талаас дээшхийн саналаар шийдвэрлэнэ(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
    • 9.2Бүгд хурал зохиогдохгүй жилд Үндсэн дүрмийн 8.1, 8.7, 8.8-ын заалттай холбоотойгоор шийдвэр гаргах эрхийг Ажлын хэсгийн хороонд итгэмжлүүлж болно(2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан)

2. р хэсэг. Ажлын хэсгийн хороо

  • 10-р зүйл. Зохион байгуулалт, үйл ажиллагаа
    1. Ажлын хэсгийн хороо нь гишүүн орон нутгуудийн даргын томилсон газрын дарга гэх мэт удирдах дээд албан тушаалтнаас бүрдэх ба хариуцагч(хорооны дарга) нь Бүгд хурал зохион байгуулагдахаас жилийн өмнө хурлыг зарлаж хуралдуулна. Гагцхүү Ажлын хэсгийн хорооны дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд түр ажлын хэсгийн хороонй хурлыг зарлан хуралдуулна. (2014 оны 10-р сарын 22-нд заалтыг шинээр оруулсан, 2018 оны 10-р сарын 29-нд агуулгад өөрчлөлт оруулсан.)
    2. Ажлын хэсгийн хорооны даргаар Холбооны тэргүүлэгчийн харьяа орон нутгийн захиргааны байгууллагын орлогч дарга ажиллана.
    3. Ажлын хэсгийн хорооны дарга нь хурлын үр дүнг Бүгд хурлаар тайлагнана. .
    4. Ажлыг саадгүй хэрэгжүүлж, явуулахын тулд Ажлын хэсгийн хорооны туслан гүйцэтгэх байгууллага болгон чиглэл бүрээр салбар хороог байгуулна. Гагцхүү шинээр байгуулсан салбар хороог Бүгд хурлаар тайлагнана. (1998 оны 10-р сарын 21-нд заалт оруулсан, 2018 оны 10-р сарын 29-нд агуулгад өөрчлөлт оруулсан.)
  • 11-р зүйл. Чиг үүрэг. Ажлын хэсгийн хороо дараах чиг үүрэгтэй.
    1. Шинээр хийх ажлыг төлөвлөх, тодорхой төслийн талаар хэлэлцэх
    2. Жилийн тайлан, санхүүгийн тайлан гаргах
    3. Гишүүдийн санал бодлыг зохицуулах
    4. Салбар хороог байгуулах, бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаа зэргийн талаар шийдвэр гаргах (1998.9 сард слабар хороог анх байгуулсан)
    5. Бүгд хурлаас хариуцуулж үүрэг болгосон зүйлийг шийдвэрлэх
    6. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл

3. р хэсэг. Хэрэг Эрхлэх Газар

  • 12-р зүйл. Зохион байгуулалт, үйл ажиллагаа. Хэрэг эрхлэх газар нь байнгын үйл ажиллагаатай байгууллага болохын хувьд гишүүн улсуудын орон нутгийн захиргааны байгууллага бүрт шаардлагатай бол холбоо барих аппарат байгуулж болно. Хэрэг эрхлэх газрын Гёнсанбүг мужид удаан хугацаанд байршуулна. Гагцхүү гэнэтийн шалтгаан үүссэн тохиолдолд Бүгд хурлын шийдвэрээр Хэрэг эрхлэх газрыг байршуулах газрыг өөрчилж болно. (2014 оны 10-р сарын 22-нд агуулгад өөрчлөлт оруулав.)
  • 13-р зүйл. Удирдлага, ажилтнууд. Хэрэг эрхлэх газар дараах удирдлага, ажилтнуудтай байна.
    1. Хэрэг эрхлэх газрын дарга буюу ерөнхий нарийн бичгийн дарга 1 хүн байх бөгөөд Хэрэг эрхлэх газар байрлаж буй тухайн орон нутгийн эрх баригч тохирох хүнийг санал болгож, Бүгд хурлаар дээрх албан тушаалд сонгож томилно.
    2. Тус газрын ажилтнууд нь Холбооны гишүүн байгууллагуудаас томилогдсон төрийн албан хаагчдаас бүрдэнэ. Гагцхүү Ерөнхий нарийн бичгийн дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Холбооны тэргүүлэгчийн зөвшөөрлийг авсны дараа тусгай арга замаар ажилтнуудыг бүрдүүлж болно.
  • 14-р зүйл (Чиг, үүрэг) Хэрэг эрхлэх газар нь дараах чиг үүрэгтэйгээр ажиллана.
    1. Төсөв зохиох, гүйцэтгэх
    2. Бизнесийн төлөвлөгөө, тогтмол тайлан болон санхүүгийн тайлан гаргах
    3. Гишүүн байгууллагуудтай ажлын уялдаа холбоотой байх
    4. Бүгд хурал болон Ажлын хэсгийн хорооны хурлын шийдвэрийг гүйцэтгэх
    5. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл
  • 15-р зүйл. Санхүү
    • 15.1 Тус газар нь “тусгай данс”-тай байх бөгөөд гишүүний татвар болон бусад орлогоор санхүүжнэ.
    • 15.2 Санхүүтэй холбоотой асуудлыг дараах байдлаар зохицуулна.
      1. Холбооны гишүүн байгууллага нь гишүүний татварыг төлөх ба гишүүний татварын ашиглалт зарцуулалтад шаардлагатай зүйлийг гишүүний татварын ашиглалтын журмаар заана (2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан).
      2. Бүгд хурал болон Ажлын хэсгийн хорооны хурлыг зохион явуулахтай холбогдсон зардлыг дараах байдлаар гаргана.
        • А. Нийт зардлын (A) тал хувийг (B) Бүгд хурлыг зохион байгуулах орон нутгаас хариуцна.
        • Б. Үлдсэн тал хувийг (C=A-B) хурлыг зохион байгуулах орон нутгаас бусад гишүүн орон нутгуудын тоонд(D) тэнцүү хувааж C/D, тэдгээр хуралд оролцогч орон нутгуудаас гаргуулна.
        • В. Хуралд оролцогч гишүүн орон нутгуудын тоо D-гээс бага тохиолдолд үүнээс үүдэх зөрүүг хурлыг зохион байгуулагч талаас гаргана
        • Г. Гишүүн орон нутаг байгалийн гамшиг зэрэг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас зардлаа гаргах боломжгүй тохиолдолд бусад гишүүн орон нутгуудтай зөвшилцсөний үндсэн дээр төлбөрөөс чөлөөлж болно
        • Д. Бүгд хурлын үеэр дараагийн Бүгд хурлыг зохион байгуулахад нэрээ дэвшүүлсэн орон нутгийн байгууллага нь зохион байгуулах Бүгд хурал болон ажлын хэсгийн хорооны хуралд зарцуулагдах зардлын санхүүгийн тооцоог урьдчилсан байдлаар гаргаж танилцуулна.
      3. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг тус газрыг байршуулсан буюу ажиллуулж буй орон нутгийн захиргаанаас хариуцна.
      4. Бусад хамтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг уг ажлыг санаачилсан орон нутгаас гаргана. Гэхдээ уг ажилд өөр бусад гишүүн орон нутгууд оролцох тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр хуваан хариуцаж болно.

4-р хэсэг. Холбоог дэмжин тэтгэгч байгууллага

  • 16-р зүйл. Зүүн хойд Азийн бүсийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд гишүүн орон нутгууд Холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллага (цаашид Холбоог дэмжигч байгууллага гэх) байгуулж болно /1998 оны 9 сард байгуулсан/
  • 17-р зүйл (Бүртгэл)
    1. Гишүүн орон нутаг “Холбоог дэмжих байгууллага”-ыг байгуулах тохиолдолд тухайн гишүүн орон нутгийн захиргааны байгууллагын хүсэлтийн дагуу Холбоонд бүртгэнэ (1998 оны 9 сард анх байгуулсан)
    2. Холбоог дэмжигч байгууллага нь үйл ажиллагааны явцыг Холбоонд тайлагнана. (1998 оны 9 сард шинээр байгуулсан)

IV бүлэг. Бусад зүйл

  • 18-р(зүйл) Хүчин төгөлдөр болох. Энэхүү үндсэн дүрэм нь 2016 оны 9 сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна (2016 оны 9 сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан)
  • 19-р зүйл (Гишүүний хүрээ) 1996 онд болсон Зүүн хойд Азийн бүсийн засаг захиргаадын хуралд оролцож уг үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрсөн байгууллагыг “Холбоо”-г үүсгэн байгуулсан гишүүн гэнэ.
  • 20-р зүйл(Хэл) Энэхүү үндсэн дүрмийг гишүүн орон нутгийн харьяа орны хэл ба англи хэлээр үйлдэж эх хувийг нь Холбооны Хэрэг эрхлэх газар байрлаж байгаа орон нутгийн захиргааны байгууллагын бичиг хэргийн архивт хадгалуулж, хуулбарыг гишүүн байгууллагууд хадгална (2010 оны 10 сарын 28-ны өдөр өөрчлөлт оруулсан)
    Үүнийг гэрчлэн орон нутгийн захиргаадын байгууллагуудаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид 1996 оны 9 сарын 12-ны өдөр БНСУ-ны Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны үндсэн дүрэмд гарын үсэг зурсан болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2004 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хүчин төгөлдөр болно

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.