본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ

Ким Уг Чэ

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны вэб сайтад тавтай морилно уу.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо нь 1996 онд Гёнсанбүг мужид байгуулагдсан бөгөөд орон нутгийн захиргаадыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. 2019 оны байдлаар тус Холбоонд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгос зэрэг Зүүн хойд Азийн 6 улсын 78 орон нутаг гишүүнээр элсээд байна.

Тус Холбоо нь эрх тэгш ба харилцан ашигтай байх зарчмаар эдийн засаг, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, боловсрол∙соёл, далай загасны аж үйлдвэр, аялал жуулчлал, газар тариалан, эрчим хүч∙, уур амьсгалын өөрчлөлт, эрдэс баялаг, тээвэр ложистик, залуучуудын бодлого зэрэг төрөл бүрийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг явуулан гишүүн орон нутгуудын хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгон улмаар Зүүн Хойд Азийн аюулгүй байдал ба дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Зүүн хойд Азийн бүс нь бүсийн засгийн газруудын хувьд олон улсын улс төрийн харилцаанд түвэгтэй асуудал байгаа ч хязгааргүй хөгжих боломжтой бөгөөд олон улсын түвшинд орон нутгийн захиргаад хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь 21-р зуунд Ази Номхон далайн бүсийн эрнийг нээх үндэс болох юм.

Тус Холбооны гишүүн орон нутгуудын улс орнуудын засгийн газар хооронд улс төр, дипломат харилцааны бэрхшээлтэй асуудалтай ч Холбоо байгуулагдсан цагаас хойш орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төрийн тогтолцоо, үзэл санаанаас тусдаа Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг бий болгохыг зорих болно.

Энэ мэт зорилгод хүрэхийн тулд Холбооны вэбсайтаар дамжуулан гишүүн орон нугтуудтай төрөл бүрийн мэдээлэл хуваалцаж, нийтлэг ойлголтыг бүрдүүлэх гол платформын үүрэг гүйцэтгэх болно.

Цаашид Холбооны Хэрэг Эрхлэх Газарт тавих хүсэлт, санаа оноо байвал бидэнд хандана уу. Бидний үйл ажиллагааг анхаарч дэмжихийг хичээнгүйлэн хүсье.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ

ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын намтар

Овог нэр : Ким Уг Чэ

Төрсөн он : 1960 он

Гэр бүлийн байдал : Эхнэр, 2 охин

Боловсролын байдал

  • 1982.4. : Солонгосын цэргийн академи(KMA)-ийг дүүргэсэн
  • 2013.2. : Сөүлийн их сургуулийн Төрийн захиргаа, удирдлагын сургуулийн Улсын бодлогын курсийг дүүргэсэн

Ажилласан байдал

  • 1982.4. : Бага дэслэгч
  • 1988.11. : Ахмад
  • 1993.8.~1996.8. : Япон улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд 2-р нарийн бичгийн дарга
  • 1999.8.~2002.12. : Япон улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга
  • 2003.12.~2005.8. : Японтой харилцах асуудлыг хариуцсан хэлтсийн дарга
  • 2005.8.~2009.6. : Япон улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөх, туслах
  • 2009.10.~2013.4. : Ази Номхон далай болон Ойрхи Дорнод, Африкийн асуудал хариуцсан газрын дарга
  • 2013.4.~2016.9. : Япон улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөх
  • 2016.10.~2017.12. : Япон улсын Фүкүока муж дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт 17 дахь удаагийн Ерөнхий консул
  • 2018.2.~ : БНСУ-ын Гадаад хэргийн яамны албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан.
  • 2019.2.~ : Америк Солонгосын хойгийн эв нэгдлийн стратегийн институт(CKUS)-д мэргэжилтэн
  • 2019.3.~ : Ёнсэй их сургуулийн Олон улсын боловсролын хүрээлэнд зочин багш
  • 2019.5.11.~ : ЗХАНЗХ(NEAR)-ны 5 дахь үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга

Гавьяа шагнал

  • 2012. : Улсын аюулгүй байдлын төлөөх гавьяаны одон
  • 2017. : Хөдөлмөрийн гавьяаны одон